Монголын Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ой болон Монгол-Ирланд Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 27 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Ирланд Улсад хавсран суугаа Элчин сайдын яам, Ирланд Улсын Дублин хотын захиргаатай хамтран Монгол Улсын Төрийн далбааг алдарт "Сэмюэл Бекетт гүүр" дээр гэрэлтүүлэн мандуулах арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.
Энэхүү үйл ажиллагаа нь хоёр улсын хоорондын найрсаг харилцаа, харилцан ойлголцол, хамтын ажиллагааны бэлгэдэл бөгөөд Ирланд Улсад амьдарч, ажиллаж, суралцаж буй нийт Монголчуудад дэвшүүлж буй баярын мэндчилгээ, хүндэтгэлийн онцгой арга хэмжээ болох юс байна. Тус арга хэмжээг 2025 оны 12-р сарын 29-ний 18:00 цагт зохион байгуулахаар төлөвлөжээ.





