• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Тамгагүй төр жүжгийг ОУ-д тоглоход дэмжлэг үзүүлэх Ч.Номингийн баталсан тогтоол ил боллоо

Тамгагүй төр жүжгийг ОУ-д тоглоход дэмжлэг үзүүлэх Ч.Номингийн баталсан тогтоол ил боллоо

Хууль, зүй дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 2025 оны 10-р сарын 11-ны өдөр цахим хуудсаараа дамжуулан Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг сурталчлах нэрийдлээр улсын төсвийн долоон тэрбум төгрөгөөр "Монгол хаан" жүжгийг санхүүжүүлсэн тухай баримтыг анх дэлгэсэн нь олны анхаарлыг татсан. Энэ асуудлыг ч манай редакц анх удаа хөндөн сурвалжилж байсан билээ.

Түүний мэдээлснээр "Эрдэнэс-Оюутолгой" компани нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “шийдвэр”-ийн дагуу гэдэг нэрийдлээр гадаад улсын "Atticus Partners" Ltd болон "Atticus communications" Ltd компанитай дөрвөн удаагийн үйлдлээр нийт 1.9 сая ам доллараар (7 орчим тэрбум төгрөг) гэрээ хийж, “Дэлхийд Монголыг сурталчлах” гэсэн халхавчаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн 50 хувь эзэмшдэг Херо энтертэйнмент компанийн бүтээл “Монгол хаан” жүжгийн гадаад суртачилгааг хийсэн нь баримтаар тогтоогдсон гэдгийг тодотгосон. Харин Соёлын сайд асан Ч.Номин энэ баримтыг удаа дараа үгүйсгэсэн.

Тэгвэл өнөөдөр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр дахин нэг баримтыг ил болголоо. Үүнд Ч.Номин сайд байхдаа 2024 оны 01-р сарын 30-ны өдөр Монгол Улсын Олон Улс дахь сурталчилгаа, мэдээллийн Үндэсний хорооны тогтоолоор “Монгол хаан” жүжгийг ОУ-д тоглуулахад дэмжлэг үзүүлэх талаар баталж байжээ. Тодруулбал, Энэ тогтоолын 3.23-т “Тамгагүй Төр жүжгийг ОУ-д тоглуулахад дэмжлэг үзүүлэх” гээд өөрсдөө баталсан. Энэ үндэсний хороог Л.Оюун-Эрдэнэ байгуулсан хэмээн мэдээллээ. Тэрээр ирэх даваа гарагт хэвлэлийн бага хурал хийнэ гэв.