Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн 2025 оны ээлжит хоёрдугаар хуралдаан энэ оны 06 дугаар сарын 24-ний өдөр боллоо.
Тус хуралдаанд Сэтгэцийн Эрүүл Мэндийн Төв (СЭМҮТ)-ийн Захирал Г.Анхболд болон СЭМҮТ-ийн Сэтгэц, Нийгмийн эрүүл мэндийн албаны ахлах мэргэжилтэн, сэтгэцийн эмч Е.Гүлжанат нар дэд зөвлөлийн гишүүний хувиар оролцлоо. Хурлын үеэр ахлах мэргэжилтэн Е.Гүлжанат дэд зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан заалтын дагуу хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний хагас жилийн биелэлтийг танилцуулсан юм.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл нь цаашдын үйл ажиллагаандаа Монгол Улсын Их Хурлын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмж, чиглэлийг хэрэгжүүлж, биелэлт үр дүнг тооцож ажиллахаар тогтлоо.





