• Нүүр
  • Мэдээний өрөө
  • "Хүүгээ эх оронд нь тангараг өргүүлж, эх орны хүү болгосон нь миний буруу байжээ"

"Хүүгээ эх оронд нь тангараг өргүүлж, эх орны хүү болгосон нь миний буруу байжээ"

Улаанбаатараас Хөвсгөл аймаг руу тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэж явсан автомашин осолдож, хамгаалалтанд явсан Дотоодын цэргийн ангийн 20 настай алба хаагч, жолоочийн хамт газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Дотоодын цэргийн алба хаагчийн ээж хэргийн талаар ийнхүү бичжээ.

 "Миний хүү шиг ажил хөдөлмөр эрхэлдэг залуус болон хүний хань ижил, аав ээжүүдэд, сануулахад. Төрийн өмнөөс огтоно боож үхнэ гэдэг шиг, ганц өрөө байрны үнэ цэнэгүй, эх орондоо өргөсөн тангартаа үнэнч байна гээд... амиа золиослох хэрэггүй гэдгийг дуулгамаар санагдлаа. Зөвхөн өөрийгөө болон хайртай гэр бүл, эцэг эх, үр хүүхэд, хань ижилдээ урт удаан харагдаж амьдар аа. Ганц өрөө байрны ч (жишээ шүү) үнэ цэнэгүй, эвдрэл гэмтэл бүү мэд машин, туршлагатай туршлагагүй жолооч нь бүү мэд юманд найдаж, алс хол хэдэн км замд гаргаад явуулж байгаа бөх зүрхтэй, сэтгэлгүй, хүмүүсийн тушаал гэгчээр амиа золих хэрэггүй ээ. Төсөвгүй, мөнгөгүй гэдгээр шалтгаалдаг ч тусад нь хамгаалалтын машин гаргаж өгтөл хол зам, тээвэрт бүү яваарай. Амь нас чинь үнэ цэнэгүй гэдгийг үрээсээ хагацсан, зовж суугаа ээж би сануулж байна. Миний хүү архи, дарс, тамхи гэх мэт хорт зүйлс хэрэглэдэггүй, шүүх шинжилгээний хариу ч мөн хэрэглээгүйг нь тогтоосон байдаг. Мөн хугацаат цэрэгт алба хааж байгаа хүүхэд биш юмаа. Дотоодын цэргийн 809-р ангийн Тусгай хамгаалалтын салбарын алба хаагч, дэд ахлахч цолтой, албан үүргээ гүйцэтгэж явсан, хүний ганц

Даруухан, томоотой, ажилсаг, нөхөрсөг, болгож төрүүлж, өсгөж хүмүүжүүлэн, эх оронд нь тангараг өргүүлж, эх орны хүү болгосон нь миний буруу байжээ. Ард түмнээ боддоггүй, хайрладаггүй, халамж анхаарал бхгүй, амиа өргөөд ч амины төлөөсгүй, сүйрсэн арчаагүй, Монгол улс, Цагдаагийн байгууллага, Дотоодын цэрэгт хамгаас их гомдож хүүгээ харамлах минь яав даа гэж одоо би харамсаад сууж байна. Цэл залуухан 20 настай сайхан залуугийн минь амь насыг авч одчхоод үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан гэж... тэтгэмж нөхөн олговор нь цалингийн дунджаар, 5 жилээр бодоод 1 өрөө байрны мөнгөнд ч хүрэхгүй. Ер нь бол ийм дампуу улсад үр хүүхдээ үхэл рүү түлхье л гэвэл цэрэг цагдаагийн хүн болгох юм байна. Хүүгийн минь ажиллаж байсан байгууллага тээврийн компанитай гэрээтэй, уул уурхайн тэсэлгээний тэсэрч дэлбэлдэг бодис болон багажийг Цагдаагийн хамгаалалтан дор зөөвөрлөдөг. Болсон явдал гэвэл, энэ удаа хамгаалалтаар нь миний хүү, тээврийн компанийн жолоочийн хамт хоёулхнаа, Хөвсгөл чиглэлтэй Архангайгаар дайран өнгөрөх марш

Замдаа Архангайн Цагаан даваа гэгч дээр машинаас уу? жолоочоос уу? шалтгаалсан осол болсноор газар дээрээ жолооч, миний хүү 2 нас барсан эмгэнэлт явдал болсон юм. Эцэст нь хүүгийн минь амь нас, эрүүл мэнд эргэж ирэхгүйгээр одсон ч цэл залуухан хүүгийн минь тэр их боломж, хүсэл мөрөөдлийн унтраачхаад өөдөөс 10/1, 10/2 гээд хууль яриад сууж бга нь бүр дургүй хүрэм. Ийм л төр засаг, ийм л хүнээ боддоггүй Цагдаа, Цэрэг, Онцгой байдаг юм байна гэдгийг мэдэж аваасай гэсэн үүднээс энийг бичихээр шийдсэн юм шүү. Нэмээд бичихэд энэ осол, хүн нас барахад... дарга нар ямар хамаатай юм бэ гэсэн хүмүүст хандаж хэлэхэд, хамаатайгийн дээдээр хамаатай.хүний амины төлөөсөнд уучлал гуйгаад, сандал суудлаасаа огцор.

Төсөвгүйн улмаас тусгай машин гаргаж чаддаггүй гэдэг тайлбартай, тийм болохоор шаардлага хангасан үгүй нь мэдэгдэхгүй машинд сайн муу, мэргэшсэн эсэх нь бүү мэд, туршлагатай, туршлагагүй жолоочид миний хүү болон, бусдын хүүхэд, сайхан залуусыг найдаж явуулдгаа үтэр түргэн зогсоо. Ийм ажил хийдэг залуусын эцэг эх харж байвал шаардлага тавьж үр хүүхэд, хань ижлийнхээ амь насыг эртнээс хамгаалах хэрэгтэй гэв.