Австрали Улс Facebook, Instagram, Youtube, Tiktok зэрэг бүх төрлийн сошиал хэрэглээг 16-аас доош насны хүүхдүүдэд бүрэн хориглолоо. Тэд эдгээр насныханд үйлчилгээгээ хаана. Эс бөгөөс 32 сая доллар хүртэлх торгууль төлнө. Ийм хатуу арга хэмжээ авч буй анхны ардчилсан улс Австрали болж байна. Тэд ингэснээр цахим дээрэлхэлттэй тэмцэж, хүүхдүүдийг хортой контент үзэхээс сэргийлж байна. Учир нь сошиал медиа хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэж Австралийн Засгийн Газар үзжээ.
Энэхүү шийдвэр нь хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэнд, онлайн аюулгүй байдлын талаар олон жил өрнөсөн маргааны дараа дэлхийд анхны хатуу хоригийн нэг болж байгаа ажээ. Иймд Meta, TikTok зэрэг томоохон компаниуд шинээр батлагдсан хуулийг эрс эсэргүүцэн, ийм хориг хүүхдүүдийг илүү аюултай орчинд түлхэж болзошгүй гэж мэдэгдсэн байна.





