• Нүүр
  • Мэдээний өрөө
  • ХУД-ээс цас цэвэрлэхэд 56 машин, 104 бичил төхөөрөмж ашиглахаас гадна 29 тонн давс цацлаа

ХУД-ээс цас цэвэрлэхэд 56 машин, 104 бичил төхөөрөмж ашиглахаас гадна 29 тонн давс цацлаа

Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг 13:00 цагийн байдлаар 4 ОНӨААТҮГ, хувийн хэвшлийн 10 байгууллагын 24 инженер техникийн ажилтан, 193 зам талбайн үйлчлэгч, 56 жолооч, ачигч нийт 273 хүний бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэж байна. Цэвэрлэгээнд 56 машин, 104 бичил төхөөрөмж ашиглан гүүр, холын зам, өгсүүр, уруу, зорчих хэсгийг түрж, давс, бодис цацан явган замыг бичил төхөөрөмжөөр үлээлгэж байна.
Авто замын зорчих хэсэг хэвийн халтиргаа гулгаа үүсээгүй бөгөөд 29.7 тонн давс, 8 тонн бодис, цацсан. Үлдэгдэл 1574.1 тонн давс, 1304 тонн бодис, дайрга 95м³ байна.