Боловсролын яам: Багш нараа бидэнд хэлэлцээ хийх боломж олгооч

Боловсролын яамнаас багш нарын ажил хаялтаа түр зогсоож, хэлэлцээрт орохыг уриаллаа. Тодруулбал, яамны зүгээс багшийн цалингийн бүтцийг шинэчилж, 2026 оны эхний хагаст 2 сая төгрөг, 2026 оны сүүлийн хагаст 2.5 сая төгрөг, 2028 онд 3.5 сая төгрөгт хүргэх тооцооллыг хийж Засгийн газраар дамжуулан УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгааг дурджээ. Түүнчлэн хэлэлцээ хийх ажлыг хойшлуулснаар багшийн цалин нэмэх асуудлыг төсвийн 3-р хэлэлцүүлэгт оруулах боломжгүй болж байна гэжээ.