Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг АТГ-аас яллагдагчаар татан цагдан хорьж, мөрдөн шалгаж байгаа билээ. Тэгвэл түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлж, уг саналыг шүүх хүлээн авсан байна.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Т.Даваадалайг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан гэх хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Улмаар прокуророос яллагдагч Т.Даваадалайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай саналыг шүүх хүргүүлсэн байна. Энэ дагуу 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ. Улмаар 2026 оны зургаадугаар сарын 22-ны өдрөөс нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ.





