Төрийн Өмчит Компаниудын шинчлэлийг бодитоор эхлүүлж нийт 14 компанийг татан буулгаж, 67.3 тэрбум төгрөгийг хэмнэж, 260 орон тооны давхардлыг арилгажээ.
Татан буулгагдсан компаниудад "Зэс Боловсруулах Цогцолбор" ХХК, “Дархан Стийл” ХХК, “Багануур Илч” ХХК, "Монголын Эрдэс Баялгийн Бирж" ХХК, "Хөтөл Энержи Дулаан", "Зөөхэрд" ХХК, “Гашуунсухайтын Төмөр Зам” ХХК, "Шивээ Сервис" ХХК, “Төв Азийн Уран” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, Чингис Хаан (Үндэсний Баялгийн Сан), “Шим Технологи” ХХК, “Эрдэнэт Ойл” ХХК, "ERDENE METHANE" багтжээ. Мөн стратегийн төслийн компаниудын дундын үйлчилгээг нэгтгэж, нэгдсэн үйлчилгээ, нэгдсэн стандарт, нэгдсэн системд шилжүүлэх ажлыг эхлүүлжээ.
Стратегийн төслийн компаниуад "Монгол Газрын Тос Боловсруулах Үйлдвэр" ТӨХХК, "MON-ATOM", "Erdenes Oyu Tolgoi", "Erdenes GAS", "Эрдэнэс ҮТП" ХХК, "Gashuun Sukhait Road" LLC зэрэг багтсан байна.





