Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2,740 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 71.6% буюу 1,962 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа байна. Энэ нь өмнөх өдрөөс 8 тохиолдлоор нэмэгджээ.
Мөн эрчимт эмчилгээний тасагт 103 хүүхэд эмчлүүлж байгаагаас 57 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа юм.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4% буюу 1,091 байгаа нь өмнөх өдрөөс 362 тохиолдлоор нэмэгджээ.
Улсын хэмжээнд амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэлт, яаралтай тусламжийн тасгийн ачаалал, эрчимт эмчилгээнд хэвтэлт нэмэгдсэн байна.





