Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт 46 настай, Э нь сураггүй алга болсон байсан тухай дуудлагыг дагуу Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоор ахлуулсан алба хаагчид, 2 дулаан мэдрэгчтэй нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон)-тэй, морь, мотоцикль зэрэг багаж, техник хэрэгсэлтэй, эрэлч нохойтойгоор эрлийн ажиллагааг 3 дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр бүрэлдэхүүн 3 бүлэг болон хуваагдаж, явганаар баруун урд зүгт 10 км-т, явганаар урд зүгт 10 км-т, мориор зүүн зүгт 20 км-т эрлийг зохион байгуулж байна.





