Улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ

Алтан цомын барилдааны үеэр Монгол Улсын арслан Б.Орхонбаярт Монголын үндэсний бөхийн холбооноос хүндэтгэл үзүүллээ.

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал И.Доржсамбуу нар "Physical Asia" шоунд амжилттай оролцсон Монголын багийн ахлагч Монгол улсын Үлэмж бадрах арслан Баярсайханы Орхонбаярт "Алтан цом"-ын барилдааны үеэр Монгол Улс, үндэсний бөхийг дэлхийд сурталчилсанд талархаж МҮБХ болон нийт бөхчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлжээ.