Олон улсын хэмжээний мастер Отгонпүрэвийн Мөнхтүмэн эмэгтэйчүүдийн 100м-ийн гүйлтийн рекордыг 12.25 секундээр шинэчлэн тогтоолоо. Энэ нь 34 жилийн дараах рекордыг эвдсэн үйл явдал боллоо.
Энэ амжилт нь Монгол Улсын хөнгөн атлетикийн хөгжлийг шинэ шатанд гаргахад түлхэц болохуйц үйл явдал юм. Тамирчны хувьд хугацаа, хөдөлмөр, бэлтгэл сургуулилалт, техник, сэтгэлийн бэлтгэл гээд олон хүчин зүйлүүдийн нийлбэр үр дүн
О.Мөнхтүмэн уг амжилтыг олон нийтэд хуваалцахдаа:
“Монгол Улсын эмэгтэйчүүдийн 100 м-ийн дээд амжилтыг 34 жилийн дараа 12.25 секунд болгож шинэчлэн тогтоосонд баяртай байна. Энэ амжилтыг би ганцаараа гаргасангүй — баг, дасгалжуулагч, дэмжигчид маань бүгд хамт байсан.”
Түүнчлэн тэмцээнд 200 м, 4×100 м, 4×400 м буухиа гүйлтэд оролцож, 100 м-ийн төрөлдөө аварга болсон байна.
100 м гүйлтэд гарааны түлхэлт (reaction) чухал үүрэгтэй. О.Мөнхтүмэн урьд нь 100 м-т оролцохгүй байсан шалтгаанаа “гарааны реакц бага байсан” гэж хэлсэн нь ярилцлагад тэмдэглэгджээ.





