Дархан-Уул аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Б.Азжаргалын санаачилга, “Боловсрол-2032” хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЕБС-ийн 11-р ангийн сурагчдад зориулсан “IELTS-100” хөтөлбөрт 104 сурагч суралцаж нийт суралцагчдаас 7,5 оноог 15 сурагч, 8 оноог 4 сурагч, 8,5 оноог 1 сурагч нийт 20 сурагч Ielts-ын шалгалтад тэнцжээ.
Өнөөдөр /2025.11.04/ 8,0 оноо авсан 19-р сургуулийн 12-р ангийн сурагч Н.Аминад аймгийн Засаг дарга баяр хүргэж зөөврийн компьютерыг бэлэг болгон гардууллаа.






