"Улаанбаатар цахилгаан түгээх станц" ТӨХК өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлуудыг танилцууллаа. Өнөөдөр нийслэлийн таван дүүрэгт цахилгаан хязгаарлана. Тодруулбал Чингэлтэй дүүргийн 9, 10, 11 хороонд 15:00-17:00 цагийн хооронд цахилгаан хязгаарлаж засварын ажил хийнэ. Харин БЗД-ийн 20 болон 33-р хороонд төлөвлөгөөт бус тасралтын цахилгаан хязгаарлалт 13:00-14:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд засварын ажил хийж байгаа юм. Мөн СБД-ийн 19-р хороо, СХД-ийн 21-р хороо, ЧД-ийн 24-р хороонд 12:00-16:00 цагийн хооронд хязгаарлана. Харин СХД-ийн 21-р хороонд 14:00-15:00 цагийн хооронд тус тус цахилгаан хязгаарлах юм байна.





