Хөх хотын Maple Leaf Олон улсын дунд сургуулийн Монгол сурагчдыг ангийн багш н.Саргай нь зодож, хоолойг нь боомилж, хүзүүн дээр нь хумсны сорив үлдээн самбар мөргүүлсэн хэрэг гарчээ. Энэ тухай Намуун Соёл мэдээллээ. Ийм хэрэг гарсан байхад хүүхдүүдээс цагдаа нар нэг ч удаа мэдүүлэг аваагүй байна.
12-р сарын 3-ны өдрийн 19 цаг 50 минутанд тус сургуулийн хүүхдүүд эцэг, эхрүүгээ залган, хүүхдүүд зодсон хэрэг гарсан, би нар айж байна гээд уйлаад ярьсан. Maple leaf сургуульд сурдаг хүүхдүүдээс 4 хүүхдийг нь Намуун Соёл таних бөгөөд түүнийг Хөх хотод байдаг эцэг эх холбогдсон холбогдсон байна. Ийнхүү 12-р сарын 4-ний өдөр зодуулсан хүүхдүүдийн эцэг эхчүүд сургуулийн групп чатанд юу болоод байгаа талаар тодруулахад сургуулийн зүгээс багшийг ажлаас халсан, ийм учраас энэ асуудлыг дахин сөхөх хэрэггүй гэсэн байна. Зодуулсан хүүхдүүдийн эцэг эхчүүдийн зүгээс ийм тайлбар сонссоны дараа Намуун Соёлыг сургуульруу очих шаардлагагүй, асуудал шийдэгдсэн байна гэж хэлжээ. Намуун Соёлын эгчийн хүүхэд тухайн сургуульд сурдаг учраас эгч нь эцэг эхийн группт байдаг бөгөөд тэрбээр эгчээсээ нөхцөл байдлыг тодруулахад дээрх нөхцөл байдлаг хэлсэн байна. Мөн сургуулийн зүгээс эцэг, эхчүүдийн дунд байдаг мэдээлэл солилцох зорилготой тус групп чатыг ч мөн устгасан байжээ.
Намуун Соёлын авсан мэдээллээр эгчийнх нь хүүхдийг өмөөрснөөсөө болж зодуулсан 8-р ангийн хүүхэд байгаа бөгөөд тухайн хүүхэд нуруу нь өвдөөд хэвтэж байгаа, эмнэлэгт хүргээгүй байна. Түүний хувьд зодуулсан хүүхдийн ээжтэй ярин асуудлыг хууль, журмын дагуу шийдүүлэх ёстой мөн эмнэлгийн тусламж ч авах ёстой гэж хэлсэн байна. Мөн тухайн 8-р ангийн хүүхдийн аавтай ярихад асуудлыг бид шийдчихсэн гэж хэлсэн нь ямар учиртай вэ? Гэж тодруулахад ээжийнх нь зүгээс ямар ч мэдээлэл алга нь аавтай нь ярьчихаад эргээд холбогдоно гэсэн байна.
Багштай нь мөн холбогдон, нөхцөл байдлын талаар тодруулахад эцэг, эхтэй нь яриад болчихсон асуудал чиний хувьд дундуур нь орж цагдаа, шүүх гэх ямар ч шаардлага байхгүй хэлжээ. Товчхондоо өнөөдрийн байдлаар Хөххотод сурч байгаа Монгол сурагчид багшдаа зодуулж, гэмтэл авсан нөхцөл байдалтай байхад сургуулийн зүгээс багшид арга хэмжээ тооцсон гэх хариулт өгснөөс бусдаар хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх гэх мэт арга хэмжээг аваагүй байна.





