Ойн газар, Дорнод аймгийн ЗДТГ, Баян-уул сумын ЗДТГ, Сум дундын ойн анги, Монгол улсад "Тэрбум мод" Үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор өндөр хүчин чадал бүхий мод үржүүлгийн газар байгуулах, чадавхыг нэмэгдүүлэх замаар ойг нөхөг сэргээх нь AFOCO/039/2023 төсөл хамтран Дорнод аймгийн Баян-уул суманд өндөр хүчин чадал бүхий 70га мод үржүүлгийн газар байгууллаа.

Баян-уул суманд өндөр хүчин чадал бүхий 70га мод үржүүлгийн газрыг сум дундын ойн ангийг түшиглэн байгуулснаар сумын иргэд, ойн нөхөрлөлүүд хамтран ашиглаж өрхийн орлогоо нэмэгдүүлэх, тарьц суулгацын нөөц бий болгох, бий болгосон нөөцөөр түймэрт өртөн доройтсон Эрээний нурууг ойжуулах мөн бүс нутгийн ойжуулалтад шаардлагатай тарьц, суулгацаар ханган ажиллах юм.
Мөн энэ үеэр Ойн газар, Дорнод аймгийн ЗДТГ, тус сумын иргэд, нөхөрлөл, ААН, төрийн байгуулагуудтай хамтран намрын мод тарих өдөрлөгийг зохион байгуулж 4,000 мод тарилаа.

Доройтсон ойг нөхөн сэргээх ажлын хүрээнд тус сумын Эрээний нуруунд 110га талбайд 275,000ш нарс модоор ойжуулалт хийгээд байна. Дорнод аймаг нь 2022-2025 онуудад жил бүр 700.000 ширхэг мод тарьж ургуулахаар төлөвлөсний дагуу ойн санг нэмэгдүүлэх, хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэн нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажиллаж байна.





