• Нүүр
  • Мэдээний өрөө
  • ДЭД САЙД НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ О.ЦОГТГЭРЭЛ ДАРГЫН ШААРДЛАГЫГ ХҮЛЭЭН АВАХААР БОЛСОН БАЙНА

ДЭД САЙД НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ О.ЦОГТГЭРЭЛ ДАРГЫН ШААРДЛАГЫГ ХҮЛЭЭН АВАХААР БОЛСОН БАЙНА

Засгийн газрын бүтцийг данхайлгаж, дэд сайд нарыг томилсон явдалд эсэргүүцлээ илэрхийлж, АН-ын бүлгийн дарга Д.Цогтгэрэл Ерөнхий сайдад хандаж, шаардлага хүргүүлсэн билээ. Засгийн газрын тухай хуулийн 18.4-т дэд сайдтай байна гэсэн хуулийн заалтыг биелүүлсэн. Ингэхдээ бүтээмж болон хяналтын 128 менежерийг цомхотгож, оронд нь 16 дэд сайд томилсон гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хариу тайлбар хийсэн юм.

Гэхдээ хуульд өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийдэж болох талтай гэсэн байр суурь илэрхийлсэн. Тэгвэл эрх баригчид О.Цогтгэрэл даргын шаардлагыг хүлээн авч, дэд сайд нарыг чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг холбогдох байнгын хороогоор шууд хэлэлцүүлэхээр болсон тухай эх сурвалж мэдээллээ. Хуулийн төслийг АН-ын төдийгүй МАН-аас сонгогдсон гишүүд хамтдаа өргөн барихаар болсон тухай мэдээллийг эх сурвалж хэлж байна