• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Нийслэлд зарим төрлийн барааны үнэ өмнөх сараас 2,2%, өмнөх долоо хоногоос 0,6%-аар нэмэгджээ

Нийслэлд зарим төрлийн барааны үнэ өмнөх сараас 2,2%, өмнөх долоо хоногоос 0,6%-аар нэмэгджээ

Өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. Тухайлбал Улаанбаатар хотод 2025 оны 12 дугаар сарын 15-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2,2 хувь, өмнөх 7 хоногоос 0,6 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Үхрийн махны үнэ 11-р сарын дунджаар нэг килограмм нь 23,955 төгрөг байсан бол 12-р сарын 15-ны байдлаар 24,937 болж нэмэгдсэн, задгай сүү нэг литр нь 3,536 төгрөгөөс 3,87% төгрөг болж нэмэгджээ.