Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлангаа танилцуулав
Монгол Улсын Засгийн газар долоо хоног бүрийн Лхагва гарагт хуралддаг уламжлалын дагуу өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Засгийн газар байгуулагдсанаас хойш 100 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлууд болон өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Г.Занданшатар бусад сайд нарын хамтаар олон нийтэд танилцууллаа.
Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар:
- Өрийн дарамтыг бууруулсан – Fitch-ийн үнэлгээгээр Монгол Улсын өрийн дарамт буурч, өмнө нь долоон ангилалтай байсан бол зургаа болж сайжирсан гэв.
- Төсвийн тодотголыг амжилттай хэрэгжүүлсэн – Төсвөөс нийт 2.2 их наяд төгрөгийн үргүй зардлыг хэмнэсэн. Үүнд:
- Төрийн албан хаагч, дарга нарын тоог цөөрүүлж 261 тэрбум төгрөг
- Нэг удаагийн тэвчиж болох зардлыг танаж 370 тэрбум төгрөг
- Үр ашиггүй төслүүдийг зогсоож 617 тэрбум төгрөг
- Дулааны үнийг нэмэхгүй – Дулааны үнийг нэмэхгүй байх шийдвэр гаргаж 122 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан.
- Төрийн өмчийн компаниудын шинэчлэл – Эрдэнэс Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоосноор:
- Ашиг гурван дахин нэмэгдсэн
- Нүүрсний экспорт 1.6 дахин өссөн
- Биржийн арилжаа сэргэж, нүүрсний үнэ 13–17 хувиар өссөн
Ерөнхий сайд “Ингэж бид төсвийн шинэ жишгийг тогтоож, төсвийн шинэчлэлийн бодлого болгон ард түмэнтэйгээ ярилцаж байна” гэдгийг онцоллоо.





