БАГШ, ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА...

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэхэд хоёр гарц байгаа гэж харж байгаа

- Нэгдүгээрт, төрийн бүтцийг цомхон болгох хэрэгтэй. Тухайлбал, 16 яам дөрвөн сайд гээд нийт 20 сайдтай байгаа. Эдгээр яам, сайд нарыг цомхотгосноор 1 орчим их наяд төгрөг хэмнэх боломжтой болно.

- Хоёрдугаарт, Зам тээврийн яамны хөрөнгө оруулалтын зардал дээр 959 тэрбум төгрөгийн зардал бий. Нэг их наяд төгрөгөөр зам барьж байгаа нь хүний хөгжилд анхаарч байгаа зүйл биш. Тиймээс замын бүтээн байгуулалтын ажлыг орон нутагт нь шилжүүлэх хэрэгтэй. Харин аймаг, нийслэлийг холбосон замыг улс хариуцдаг энэ мэт зохицуулалтыг хийх шаардлагатай байна. Ингээд ирэх жилүүдэд эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд гэсэн эдгээр салбаруудад анхаарлаа хандуулах ёстой.