• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Татан буулгасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагааг сэргээн байгуулна

Татан буулгасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагааг сэргээн байгуулна

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан бас нэгэн шийдвэр бол Мэргэжлийн хяналтын  ерөнхий газрыг үйл ажиллагааг сэргээн, дахин байгуулахаар болжээ. Энэ талаар ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр танилцуулаа. Тэрбээр "Мэргэжлийн хяналтын байгууллагыг сэргээн байгуулна. УИХ-аас шийдвэр гарч, Засгийн газарт үүрэг өгсөн. Засгийн газраас энэ ажлыг надад зохион байгуулж шийдэх үүрэг өгсөн" гэж мэдээллээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагааг Л.Оюун-Эрдэнийн үед татан буулгаж, мэргэжлийн чиг үүргийн хянан, шалгах эрх үүргийг харьяа салбар яамд руу шилжүүлсэн байдаг.