Төрийн сангийн гүйлгээ 2025 оны 12-р сарын 25-ны Өдрийн 00:00 цагт орон даяар хаагдана. Харин төсвийн орлогыг он дуустал буюу 12-р сарын 31 хүртэл хаахгүй. Ийнхүү 12-р сарын 25-ны өдрөөс хойш он дуустал төрийн сангаас ямар л хэлбэрээр гүйлгээ хийгдэхгүй гэсэн үг юм.
Төрийн сангийн нэгдсэн данс нь нэгдсэн төсвийн ерөнхий данс болон Монгол банкинд байрших Монгол Улсын нэгдсэн төсөвт хамаарах бусад данснаас бүрддэг. Төрийн сангийн нэгдсэн данс нь Төсвийн тухай хуулийн 35.1-д заасны дагуу төгрөг болон гадаад валютаар Монголбанкинд байршина. Дараах хэсгүүдээс бүрдэнэ.
- Улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлагын данс;
- Засгийн газрын болон орон нутгийн тусгай сангийн данс;
- Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төсөл, хөтөлбөрийн эх үүсвэрийн данс;
- Төсвийн байгууллагын урсгал төсвийн, нэмэлт төсвийн, хөрөнгө оруулалт, барьцаа хөрөнгийн, захиалагчийн хяналтын, валютын, үйл ажиллагааны бусад данс;
- Төрийн сангийн төлбөр тооцооны данс.





