• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй Таван Богд Проперти ХХК-ны барилгын хашаанд гал гарав

Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй Таван Богд Проперти ХХК-ны барилгын хашаанд гал гарав

Улаанбаатар хот хоёр жилийн өмнө үерт автахад Сэлбэ, Туул, Дунд гол даган хууль зөрчин баригдсан барилгуудыг нураах шийдвэрийг албан тушаалтнууд гаргаж байсан. Гэвч уг тушаал, шийдвэрийн хэрэгжилт “Авлига” нэрээр олноо танигдсан “Аqua Garden” дээр лав гарсангүй. Үүний зэрэгцээ Авлига хороололтой зэрэгцэн “ДУНД ГОЛ”-ын урд эрэг дээр Таван Богд Проперти ХХК-ны барилга баригдахаар болсон. Тухайн барилгын загвар зураг нь батлагдаагүй, барилгын ажил эхлэх зөвшөөрөл ч өгөөгүй байхад шав тавин ажлаа эхлүүлсэн талаар бид өмнө нь сурвалжилсан. Тэгвэл ням гарагт тус барилгын хашаанд гал гарсан дуудлага ОБЕГ-т ирсэн байна. Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход барилга дотор хураалгаатай мод, шилэн хөвөн шатаж байсныг унтраажээ. Энэ талаар тухайн барилгын ойролцоох орон сууцанд оршин суух иргэн зураг болон мэдээллийг ирүүлсний дагуу мэдээллээ.

No description available.