• Нүүр
  • Мэдээний өрөө
  • УИХ-ын гишүүн асан Г.Ганболд Зам, тээврийн дэд сайдын ажлаа хүлээж авлаа

УИХ-ын гишүүн асан Г.Ганболд Зам, тээврийн дэд сайдын ажлаа хүлээж авлаа

Г.Ганболдын хувьд 1975 онд Өвөрхангай аймагт төрсөн, улсад 28 жил ажиллаж байна.

 

ТОВЧ НАМТАР:

 

1981-1989 онд Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын 8 жилийн сургууль,

1989-1993 онд Завхан аймгийн Худалдааны техникум,

1993-1996 онд Шинжлэх ухааны технологийн Их сургуулийн Холбооны сургуулийг төгссөн.

 

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

1997-1999 онд Өвөрхангай аймгийн холбооны газарт Гол шугамын монтёр,

1999-2005 онд “Скайтел” ХХК-д Салбарын менежер,

2004-2020 онд Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгч

2005-2008 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэст Хэлтсийн дарга

2009-2012 онд Өвөрхангай АЗЗА-д Гүйцэтгэх захирал

2012-2016 онд Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

2016-2020 онд Өвөрхангай аймгийн Засаг дарга

2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2024 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2025 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Зам, тээврийн яамны дэд сайдаар томилогдлоо.