• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байна

Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байна

Яармаг, Арцат-Өнөр хорооллыг холбосон энэхүү дүүжин замын тээврийн систем нь нийт 4.2 км урттай байх бөгөөд замын трассын дагуу 6.45-аас 42 метрийн өндөртэй 19 тулгуур баганыг суурилуулна. Одоогийн байдлаар 16 тулгуур баганыг бүрэн суурилуулаад байгаа бөгөөд энэ сардаа багтаан дахин хоёр тулгуурыг босгохоор бэлтгэл хангаж байна. Түүнчлэн Яармаг, Арцат талын буудлын барилга, гараашийн барилгын дам нурууны арматурчлалын ажил дуусаж, бетон цутгалт хийхэд бэлэн болоод байгаа бол Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна.

Төслийн хүрээнд Франц улсаас импортлох нийт 150 чингэлэг ачаанаас өнөөдрийн байдлаар 114 нь төслийн талбайд бууж, барилга угсралтад ашиглаж байна.