Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт буюу аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км-т Тосонцэнгэл сумын харъяат 4 хүн самар түүж байснаас иргэн Э ор сураггүй алга болсон байдаг. Хэргийг тодруулвал иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан гэх дуудлагыг Онцгой байдлын газар өгсөн. Тухайн үйл явдал 17 хоногийн өмнө буюу 09-р сарын 21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим болжээ. Онцгой байдлын газар болон ар гэрийнхэн иргэн Э буюу тус 46 настай, эмэгтэйг эрэн хайх ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Өчигдрийн байдлаар буюу 10-р сарын 07-ны өдөр анх алга болсон газраас Дуургын нурууны "Баруун-Асга" гэдэг газар хүртэл 12 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.





