• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Г.Бямбасүрэн: Нийгэм бухимдалтай байгаа энэ үед хүмүүст дулаан уур амьсгал өгөхийг хүсч, автобусаа чимэглэсэн

Г.Бямбасүрэн: Нийгэм бухимдалтай байгаа энэ үед хүмүүст дулаан уур амьсгал өгөхийг хүсч, автобусаа чимэглэсэн

Шинэ он гарахад 20 хүрэхгүй хоногийн хугацаа үлдсэн энэ үед бид нийгэмд бага ч гэсэн гэрэл гэгээ нэмэхээр автобусаа чимэглэн, үйлчилж байгаа жолооч Г.Бямбасүрэнг онцоллоо. Тэрбээр зорчигч тээвэр-3 баазын 1-р хэсгийн жолоочоор ажилладаг.

Г.Бямбасүрэн нөгөө ээлжийн жолооч болох н.Тэмүүжингийн хамтаар шинэ жил болох гэж байгааг тохиолдуулан хамтран автобусаа чимэглэжээ. Г.Бямбасүрэн нийгэм стресс бухимдал ихтэй, уур амьсгал хүйтэн байгаа энэ үед автобусаар үйлчлүүлж байгаа хүмүүст халуун дулаан сэтгэгдэл, мэдрэмж төрүүлэх зорилгоор багахан ч гэсэн өөрчлөлтийн автобусандаа хийсэн байна. Тиймдээ ч ээлжийн жолооч н.Тэмүүжингийн хамтаар автобусаа чимэглэх гэж байгаагаа хэсгийн даргадаа хэлэн, автобусаа зогсоогоод хамтдаа гадуур яван чимэглэлүүдээ худалдаж авсан байна.

Хүүхдүүд чимэглэлтэй автобусандаа суухдаа хамгийн дуртай байдаг. Мөн зарим үйлчлүүлэгчид ч гэсэн автобусыг нь хайж байгаад л суулаа гэж хэлдэг байна. Автобусаа чимэглэснээс хойш үйлчлүүлж байгаа хүмүүс орж ирээд баярлалаа, гоё чимэглэсэн байна, ямар гоё юм бэ гэдэг үгийг хамгийн хэлдэг гэдгийг Г.Бямбасүрэн хэллээ.

Г.Бямбасүрэн хүн хийж байгаа ажлаасаа кайф авах, түүндээ ялархахгүй байх нь л хамгийн чухал. Тиймдээ ч өглөө хамгийн эхний хүн үйлчлүүлэхээр орж ирээд баярлалаа гэж хэлэхийг сонсоод тэр өдрийнхөө эрч хүчийг авдаг байна. Мөн нэгэнт л ажлынх нь хамгийн гол хөдөлгөгч хүч нь автобус нь учраас цэвэрхэн, ариг гамтай хэрэглэхийг хичээдэг байна.