Энэхүү гэрээ нь хоёр байгууллагын хоорондын уялдаа холбоог өргөжүүлж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлсон юм. Гэрээний хүрээнд СЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд БНСУ-ын Улсан Их Сургуульд богино болон урт хугацааны мэргэшүүлэх сургалтуудад хамрагдах боломжтойгоос гадна эрүүл мэндийн салбарын төсөл, хөтөлбөрүүд дээр хамтран ажиллана.
Улсан Их Сургуулийн Эмнэлэг нь анагаах ухааны дэвшилтэт технологи, орчин үеийн эмчилгээний арга барилаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм. Тус сургуулийн мэргэшүүлэх сургалтад СЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдсанаар орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга барил, шинэ техник, технологийн ололт, мэдлэгийг эх орондоо нутагшуулах ач холбогдолтой. Ингэснээр иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх чухал нөхцөлийг бүрдүүлнэ.
СЭМҮТ-ийн хувьд энэхүү хамтын ажиллагааны гэрээ нь байгууллагын цаашдын үйл ажиллагаа, хүний нөөцийн чадавхийг сайжруулахад эерэг нөлөө үзүүлэх томоохон хөшүүрэг болох бөгөөд цаашилвал Монгол Улсын сэтгэцийн эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах чухал алхам боллоо.





