Ард түмэнд энэ саарал ордонд болж байгаа зүйл сонин биш байгаа байх. Тэд багш нарын цалин, ахмадын тэтгэвэр нэмэгдэх болов уу гэдэг дээр анхаарч байгаа болохоос биш нэг намын удирдлага өөрчлөгдөх тэр хүмүүст сонин зүйл биш болов уу..Бид илүү нийгмийн асуудлаа хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Миний хуьд Засгийн газрыг огцруулах дээр гарын үсэг зурсан. МАН-ын дара Бага хурлаараа шийдэгдсэан гэж харж байгаа. Нэгдүгээрт,Засгийн газрын 100 хоног бол бодлогоо тодорхойлж, ажлаа эхлэхэд хангалттай хугацаа. Энэ ч утгаараа нийгмийн асуудлууд дээр ямар бодлого барих вэ гэдгээ тодорхойлох бүрэн боломжтой байсан. Г.Занданшатар даргын хувьд хэд хэдэн удаа хүний хөгжил бол ЗГ-ийн хамгийн том мега төсөл гэж хэлж байсан. Гэвч өргөн барьсан төсөл дээр нь энэ агуулга тусгагдаагүй байсан. Хоёрдугаарт, хувийн хэвшлээ дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ гэсэн ч 16 мянган ААН татвар дээр дансаа хаалгачихсан байна. Ам ажил нь зөрж байна гэж харж байгаа.. Гуравдугаарт, ямар нэг байдлаар хэрэгт шалгагдаагүй хүнийг буруутгаж, тэрийг шалга гэдэг чиглэлээр бусдыг өндөр албан тушаалд томилж байгаа нь Ардчилалд сөргөөр нөлөөлж байна гэж харж байгаа





