Өнөөдрийн байдлаар улаанбурхны өвчний дахин зургаан тохиолдол шинээр батлагдсан тухай Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Ингэснээр нийт тохиолдлын тоо 13,752 боллоо.
Одоогоор 25 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 28 иргэн гэрийн хяналтанд байна. Өвчилсөн иргэдийг насны бүлгээр авч үзвэл 10-14 насныхан хамгийн их буюу 5,147 тохиолдол байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэх хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг ХӨСҮТ-өөс уриаллаа.





