Сүүлийн үед улс төрд өрнөөд буй асуудлын талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрээр “МАН-ын даргад нэр дэвшсэн өрсөлдөгч маань ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас Гүйцэтгэх засаглалын зүгээс Парламентын үйл ажиллагааг доголдуулж байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүнээс ирсэн дарамтаас үүдэж Хууль зүйн байнгын хороо хуралдсангүй. Тус байнгын хороонд өнөөдөр Цагдаагийн байгууллагын удирдлагуудаас мэдээлэл өгөх ёстой гэж үзсэн. Намайг ор үндэслэлгүйгээр гүтгэж байна. Нүүрсний хулгайч мэтээр баримт сэлтгүйгээр гүтгэсэн. Хууль хяналтын байгууллагаас нэг ч дуудаж шалгаж байгаагүй. Шалгагдсан, шийтгэгдсэн, мэдүүлэг өгсөн зүйл нэг ч байхгүй. МАН-ын даргад өрсөлдөхөө зарласнаас хойш энэ талаарх мэдээлэл идэвхжлээ.
Миний бие хүн амины хэрэгт холбогдсон талаар мэдээлэл мөн цацагдсан. Тэгвэл энэ асуудалд хариу өгөхийг ЦЕГ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарт хандсан. Үүний хариу ЦЕГ-аас ирсэн. Тухайлбал энэ оны 6-р сарын 02-ны өдөр “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирал, БНХАУ-ын иргэн Н.Хасбаатар уурхай дээрээ нас барсан. Үүнтэй холбоотойгоор талийгаачтай холбоотой асуудлаарх хэргийг хаах хүсэлтийг Прокурорын байгууллагад өгсөн баримт байна.
Түүнчлэн Хууль зүй, Дотоод хэргийн сайдад Б.Энхбаярыг томилно гэж зарласан нь хууль зөрчсөн үйлдэл. Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулах ёстой байдаг.
Улс төрийн өрсөлдөөн тэмцэл явж байх учиртай. Гэвч улс төрийн албан тушаалтны нэр төрд хөлдөж, төрийн үйл ажиллагаа явахад саад учруулж байгаад харамсаж байна. Гүтгүүлж, доромжлуулж байгаагаа би хүлээн зөвшөөрөхгүй” гэв.





