• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Ч.Хишигдалай: 7,8-р сард болсон бүсийн наадам, 100 жилийн ойгоос үүдэн үүссэн шатахууны нөөц багасч, хомсдол үүссэн

Ч.Хишигдалай: 7,8-р сард болсон бүсийн наадам, 100 жилийн ойгоос үүдэн үүссэн шатахууны нөөц багасч, хомсдол үүссэн

Өнөөдөр Аж, үйлдвэр, эрсдэл баялгийн яамнаас шатахууны асуудалтай холбоотойгоор цаг үеийн мэдээлэл өглөө. Энэ үеэр АҮЭБЯ-ны газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай өнөөдрийн хомсдол 7,8-р сард урьд өмнө хэрэглээгүй хэмжээнд шатаахууныг хэрэглэсэн учраас нөөц багассан гэж хэлсэн юм. Тэрбээр “7,8-р сард Монгол Улс урьд өмнө хэрэглэж байгаагүй их хэмжээний бүтээгдэхүүн хэрэглэсэн. Хөдөө орон нутгийн 100 жилийн ой, бүсийн наадмууд их болсон учраас нөөцийг бууруулаад байсан. Уг нь бид сард тодорхой хэмжээний бүтээгдэхүүнийг авч, нөөцийг бүрдүүлэх ёстой байдаг. Гэтэл ингээд хэрэглээ нэмэгдээд, нөөц буурсаар байсан. Ийнхүү 10-р сард ОХУ-аас нийлүүлэлт доголдож эхэлсэн. Бид өнөөдөр 10 хоногийн нөөцтэй байгаа. Гэтэл тэр нөөц шатахуун нь улс орон даяар тархсан нөөцийн савуудад байдаг. Улаанбаатар хотын агуулах өнөөдөр ямар ч нөөцгүй байгаа учраас энэ асуудал үүсч байна” гэж хэвлэлийн хурлын үеэр хэллээ.