Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараах мэдээллийн үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Д.Амарбаясгалантай хамааралтай хэргийн явцын талаар сэтгүүлч тодрууллаа. Үүнд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Д.Амарбаясгаланг яллагдагчаар татаж, прокурорын хяналт дор АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа” гэдэг хариултыг өгсөн юм.
Өнгөрсөн 10-р сард УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зүйл ангиар яллагдагчаар татсан гэж прокурорын байгууллагаас мэдээлэл өгч байсан билээ.





