• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, “INTERNATIONAL DISTRIBUTORS IN MONGOLIA-2025"-д 4 павильон гаргажээ

Хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, “INTERNATIONAL DISTRIBUTORS IN MONGOLIA-2025"-д 4 павильон гаргажээ

Монгол улсад гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг албан ёсны дистрибьютер байгууллагуудын оригинал бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, зах зээлд эзлэх байр сууриа батлах боломжийг олгох, Шинээр импортын бараа бүтээгдэхүүнээ танилцуулан брэнджүүлэх, маркетинг борлуулалтын ажилд нь бодит хувь нэмэр оруулах зорилготой “INTERNATIONAL DISTRIBUTORS IN MONGOLIA-2025" үзэсгэлэн 13 дахь ажилдаа 2025 оны 11 дүгээр сарын 13-аас 16-ны өдрүүдэд МИШЭЭЛ ЭКСПО олон улсын худалдааны шинэ танхимд зохион байгуулагдаж байна.

Тус үзэсгэлэн худалдаанд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар жижиг, дунд бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэд , асран хамгаалагчдын бизнесийн  үйл ажиллагаанд  дэмжлэг үзүүлж 4 павильонд, гар урлал,  бэлэг дурсгалын бүтээл болон бусад бүтээгдэхүүн 7 хүн, Хүнсний  чиглэлээр 4 хүн нийт 11 бизнес эрхлэгчдийг оролцуулж байна.May be an image of text

May be an image of sink and text