Г.Дамдинням: Өнөөдөр 59 вагон АИ-92, 134 вагон дизель түлш орж ирнэ

Өчигдөр ОХУ-ын ЕС-д М.В.Мишустин-д тавьсан хүсэлтийн дагуу ОХУ-н Эрчим хүчний нэгдүгээр орлогч сайд П.Ю.Сорокин болон МУ-руу ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүн экспортолдог Роснефт тэргүүтэй ААН-дын төлөөлөлтэй цахим уулзалт хийж манай нефтийн бүтээгдэхүүний импортын хэмжээг тасралтгүй нэмэгдүүлэх, тэргүүн ээлжид ачилт хийх талаар ярилцаж тохиролцсон. Мөн яаралтай асуудал үүсэхэд хамтран шуурхай шийдээд явах ажлын хэсэг гаргаж ажиллахаар тохиролцсон байдаг.

Харин өнөөдөр манай улсад орж ирэх шатахуун түлшний мэдээллийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням цахим хуудастаа нийтэлжээ.


Нийт Монгол улсын хэмжээнд 51 вагон АИ-92 байна.
Үүнээс:
Эрдэнэт дээр - 5 вагон
Дархан дээр - 4 вагон
Сайншанд дээр - 5 вагон тус буухаар очсон.
Сүхбаатараас хөдлөөд замд явж байгаа 37 вагон байна. Тус 37 вагон буулгалтын өртөөдөө хүрэхээр дараах хаягтай явж байна:
Улаанбаатар - 5 вагон
Толгойт - 25 вагон
Рашаант - 5 вагон
Багануур - 2 вагон


Өнөөдөр ОХУ-н Наушки өртөөнөөс Сүхбаатар өртөөнд орж ирэх шатахуун түлшний мэдээлэл.
11 цагийн үед бензин 2 вагон
13 цагийн үед бензин 20, дизель 42
15 цагийн үед бензин 5, дизель 57
22 цагийн үед бензин 32, дизель 35
Нийт 59 вагон АИ-92, 134 вагон дизель түлш орж ирнэ.