• Нүүр
  • Мэдээний өрөө
  • МАН БҮЛЭГ: БАГШ НАРЫН ЦАЛИНГ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС 2.8 САЯ ТӨГРӨГ БОЛГОХЫГ ДЭМЖЛЭЭ

МАН БҮЛЭГ: БАГШ НАРЫН ЦАЛИНГ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС 2.8 САЯ ТӨГРӨГ БОЛГОХЫГ ДЭМЖЛЭЭ

УИХ дахь МАН бүлэг хуралдлаа. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Ж.Батжаргал " Багш нарын цалинг 2025 оны арваннэгдүгээр сарын 1-ээс 2.8 сая, эмч, ажилтны цалинг нэгдүгээр сарын 1-ээс 15 хувиар, ахмад настны тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр эх үүсвэрийн тооцоо судалгааг хийж, ирэх оны төсөв орууллаа. Дагасан хууль тогтоомжийн хүрээнд НӨАТ-ийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийг үйлчлэх хугацааг 10.1-нээс үйлчлэх нь зохистой юм байна гэж шийдлээ. Баялгийн сангийн өгөөжийг нэмэх, үүгээр дамжуулж ирээдүй болон одоогийн иргэдэд өгөх баялгийн хуваарилалтыг нэмэх хүрээнд ашиглагдаагүй байгаа орд газарт ОУ-н аудит оруулж, үр өгөөжтэй явуулах нь зүйтэй гэдгийг дэмжлээ. Багш нарын цалин нэмэхэд 1.1 их наяд төгрөгийн эх үүсвэр хэрэгтэй.  Төсөв батлагдсантай холбогдуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоол гарах юм. Улсын хэмжээнд хөдөлмөрийн үнэлэмжийн асуудлаа нэг мөр судалж, шийдэх хэрэгтэй. Их хурал цалин хөлсний шатлал хэмжээг тогтоодог газар биш. Нийгмийн салбаруудын хэлцлийн тоог судалж, эх үүсвэр талыг ийм хэмжээгээр нэмэх боломжтой гэж шийдлээ. Азийн хөгжилтэй улс орнуудтай хаяа зэрэгцэн амьдарч буй энэ цаг үед улс орны бүтээн байгуулалтад хүч хөдөлмөрөө зориулъя гэвэл бид хөдөлмөрийн үнэлэмжээ зөв шийдэхгүйгээр дотооддоо ажиллах хүчээ тогтоон барьж чадахгүй.