• Нүүр
  • Мэдээний өрөө
  • "Харбины гэрээг ХШТХ-г байгуулахгүй байх хүсэлтэй хүмүүс байна. Юу нуугаад байгаа юм?

"Харбины гэрээг ХШТХ-г байгуулахгүй байх хүсэлтэй хүмүүс байна. Юу нуугаад байгаа юм?

Харбины гэх тодотголтой гэрээг Хянан шалгах түр хороо байгуулах талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ж.Золжаргал, Д.Ганбат нар мэдээлэл өглөө. 

Ж.Баярмаа: Харбины сонсголыг хийлгэхгүй байх сонирхолтой хүмүүс байна. Улмаар, төмөр замын хил холболтыг гацаах гэж байна гэсэн гүтгэлгийг маш ихээр явуулж байна. Хил холболтын зардлыг 100 хувь Монголын тал хариуцаж байгаа. Алгаа ташиж дэмжиж байгаа. Хамгийн гол нь хил холболтын чухал асуудлаар далимдуулж, нүүрсээ хямдаар өгч байгаа юм биш үү гэдэг иргэдийн хардалтыг тайлах гэж Хянан шалах түр хороо байгуулж байгаа. Бүх гэрээ, баримт бичиг, яриа хөөрөө, илтгэх хуудас, тайлан зэрэг бүгдтэй нь танилцаж экспертүүд шинжилгээ хийж дүгнэлт гаргана. Сайн үнэ, үр дүнтэй гэрээ хийж байна гэж дүгнэх юм бол сайшаан магтъя. Өөр нөхцлөөр хийх боломж байсан бол тэрийг гаргаж ирээд, үнийг нэмэгдүүлэх тал дээр ажиллах зорилготой. Үнэ нэмэгдэнэ гэдэг нь Монгол улсын эдийн засагт сайн үр нөлөөтэй. Тогтмол үнээр өгөх нь зөв юм уу? Зах зээлийн үнээр өгөх нь зөв юмуу гэдгийг асуудал болгож тавина.