АН-ын бүлэг цаг үеийн асуудлаар ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар Засгийн газраас дэд сайд нарыг томилсон асуудал болон ААН-үүд татварын дарамтаас үүдэн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн асуудлыг хэлэлцлээ. Ийнхүү АН-ын бүлгээс Засгийн газар болон Ерөнхий сайд Г.Занданшатарт дараах шаардлагыг хүргүүлэхээр шийджээ. Шаардлагад татварын дарамтыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг тэтгэж, төрийн данхар бүтцийг бууруулан Засгийн газар хэмнэлтийн горимын дагуу ажиллах шаардлагатай байгааг хэллээ. Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан дэд сайд нарыг томилсон асуудлыг цуцалхыг шаардлаа. Эдгээр шаардлагыг биелүүлэхгүй бол АН-ын зүгээс Засгийн газрыг огцруулах шаардлагыг тавина гэдгийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдлээ.





