• Нүүр
  • Мэдээний өрөө
  • “Digital First-Эн тэргүүнд цахимжилт” зарчим нь Монгол Улсын хөгжил дэвшлийг хурдасгах гол түлхүүр гэв

“Digital First-Эн тэргүүнд цахимжилт” зарчим нь Монгол Улсын хөгжил дэвшлийг хурдасгах гол түлхүүр гэв

Ерөнхий сайд Г.Занданшатар "Манай Засгийн газрын тэргүүлэх бодлого нь “Digital First-Эн тэргүүнд цахимжилт” гэсэн зарчим бөгөөд Монгол Улсын хөгжил дэвшлийг хурдасгах гол түлхүүр гэж бид үзэж байна" хэмээв. Энэ долоо хоногт “Төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, цахим шилжилтийг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор “Цахимаар түрүүнд (Digital First) бодлого”-ын зөвлөмжийг баталлаа. 

Энэхүү зөвлөмж нь төрийн шийдвэр гаргах явц, бодлого боловсруулах, үйлчилгээ үзүүлэх бүх түвшинд технологийг тэргүүнд тавьж, цаасан шат дамжлагаас татгалзан, төрийн бүх шатанд “Цахимаар түрүүнд (Digital First)” уриалгыг хэрэгжүүлж, иргэн-төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилготой. 

“Цахимаар түрүүнд (Digital First)” уриалга нь Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт заасан цахим шилжилт, дэвшилтэт технологи нэвтрүүлэхтэй холбоотой зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим болох ажээ.