Нийслэлийн түргэн тусламжийн төв нт 2021 онд 326.254, 2025 оны эхний 11 сарын байдлаар 404.485 дуулага хүлээн авчээ. Сүүлийн жилүүдэд дуудлагын тоо тогтмол өсөж байгаа бөгөөд тэр дундаа хүүхдийн дуудлага 10-30 хувиар нэмэгджээ. Тодруулбал өнгөрсөн 11 сард тохиосон томуугийн оргил үед түүхэндээ хамгийн их дуудлагыг хүлээн авсан байна. Зөвхөн 11 дүгээр сарын 24-ний өдөр 2787 дуудлага хүлээж авч, яаралтай тусламжийг үзүүлжээ.





