Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзвар болгох загвар зургийг баталжээ. Улаанбаатар хотыг хөгжүүлэх тухай бодлогын баримт бичгүүдэд нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах хүрээнд “Олон түвшний уулзвар” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан.
Энэ хүрээнд уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзварыг байгуулахаар төлөвлөсөн. Нийслэлийн замын хөгжлийн газар тус төслийг хариуцаж байгаа бөгөөд Монос, МИТС, Офицеруудын ордны тойрог, ХУД-ийн 23-р хороо НЗДТГ-ын хойно Наадамчдын зам дагуу явган хүний гүүрэн гарц, БЗД-ийн 42-р хороо Нарт хотхоны зүүн далан дээр гүүрэн байгууламж барихаар таван байршилд ажлын даалгаврыг шинэчлэн батлуулаад байна.
Офицер, МИТС, Нарт хотхоны зүүн далангийн гүүрэн байгууламж, Наадамчдын замын явган хүний гүүрэн гарцын нарийвчилсан ажлын зураг боловсруулагдан улсын магадлал хийгдэж байна. Мөн инженерийн шугам сүлжээний асуудлаар техникийн нөхцөл хүссэн албан бичиг болон материалуудыг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ. Нарийвчилсан зураг төслийн ажил 40 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэх тооцоолоол гараад байна.





