• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Т.Даваадалай: СТӨ-г буулгах, зураг төсөл гаргах төсөв энэ онд суугаагүй бид зөвхөн судалж байна

Т.Даваадалай: СТӨ-г буулгах, зураг төсөл гаргах төсөв энэ онд суугаагүй бид зөвхөн судалж байна

Соёлын төв өргөө /СТӨ/-г нурааж 50 давхар барилга барина гэх мэдээлэл  олон нийтийн цахим сүлжээнд тархаж, олны шүүмжлэлийг дагуулаад байна. СТӨ нь Зөвлөлтийн тусламжаар 1988 оны 12-р сарын 29-ний өдөр баригдсан. Цогцолбор нь 1325, 280, 150 хүний суудалтай хурал, концерт, кино, лекцийн танхим, номын сан, музей, үзэсгэлэнгийн танхим, 12 давхар захиргааны барилга зэргээс бүрддэг, 15000 м.кв талбайтай.

СТӨ нураах эсэх асуудлаар Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “СТӨ-нд олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Цахилгаан шат нь эвдэрдэг, дээврээс нь ус гоождог зэрэг ашиглалтын асуудлуудад тэдгээр байгууллага гомдол олон гаргадаг. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга СТӨ-г хүчитгэх үү, яаж сайжруулах вэ гэдэг чиглэл өгсөн. Түүнээс биш СТӨ-г буулгах талаар огт дурдаагүй, тийм захирамж ч гараагүй. СТӨ-г буулгалаа гэхэд тухайн байршлын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан өндөршил зэргийг тооцож, барилга барина. Хот аливаа нэг барилгыг буулгана гээд буулгадаг юм биш ээ. Эхлээд судалж, дараа нь үнэлгээ хийлгэж, Барилга хөгжлийн төв гээд мэргэжлийн байгууллагатай зөвшилцөж, үнэлгээ гаргаж хийнэ. СТӨ-г буулгах, зураг төсөл гаргах төсөв энэ онд огт суугаагүй. Дахин хэлье, бид зөвхөн судалж, мэргэжлийн байгууллагад хандана” гэв.