Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Ганбаатарын Номин Эрүүл мэндийн дэд сайдын албан тушаалд томилогдож ажлаа хүлээн авлаа. Г.Номин хүний их эмч мэргэжилтэй бөгөөд,
2015-2016 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд туслах судлаач,
2019-2024 онд тус их сургуулийн Нүүр ам судлалын сургуульд багш, Нүүр ам судлалын сургуулийн эмнэлэгт эмч,
2024-2025 онд Эрүүл мэндийн яаманд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.
Анагаах ухааны магистр, Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй, эрүүл мэндийн салбартаа 10 жил ажиллаж байгаа боловсон хүчин юм.






