Шинэхэн дэд сайд нарын байр суурь...

ССАЖ-ын дэд сайд Г.Дашням
Миний хувьд соёл, спорт, аялал жуулчлалын салбарт туршлагатай, миний салбар мөн. 10 гаруй жил спортын салбарт ажиллаж байна. Тухайлбал туялзуур сэлэмний холбоо, жудо бөхийн холбоо, хөл бөмбөгийн холбоонд ажиллаж байсан. Яг одоогийн байдлаар чөлөөт бөхийн холбоо, жюү жицүгийн холбоог хариуцан явж байна. ССАЖ-ын дэд сайд Г.Дашням: Энэ даваа гарагт дэд сайдаар томилох гэж байгааг мэдсэн. МАН-аас дуудан, ийм албан тушаал авах гэж байгаа, та юу гэж бодож байна гэж асуусан. Би их баяртай байсан. Яагаад гэвэл миний бие энэ ажилд их дуртай байна. Цалингаас илүү энэ албан тушаалаас болж ажиллах сонголт хийсэн. Тийм ч учраас хийх ажил их байна. Сүүлийн жилүүдэд бид уул уурхайн салбарыг л хамгийн их ярилаа. Хэн ч спорт, аялал жуулчлалыг ярихгүй байна. Спорт, аялал жуулчлалыг ашиггүй гэж ярьж байна. Гэтэл өнөөдөр спорт, аялал жуулчлал бол уул уурхайгаас дутахгүйгээр мөнгө олох боломжтой салбар. Тэгэхээр энэ асуудал дээр илүүтэй нарийвчлан ажилламаар байна. Миний бие амьдралынхаа 60%-ийг гадаад улс оронд амьдарсан. 10 жилийн сургуулиа Швейцарт, их сургуулиа Лондонд төгссөн. Тийм учраас энэ сурсан, харсан зүйлсээ мөн танилуудаа ашиглаж Монголд авчиран, Монголыг дэлхийтэй ойрхон, дэлхийд Монголтой ойрхон байлгаж чин сэтгэлээсээ, зөв шударга ажиллана. Би бол МАН-ын гишүүн мөн. МАН энэ ажлыг надад хариуцуулаад, даатгаад өгч байгаад баяртай байна. Болохоос нь болохгүйг хүртэл ажиллаад, үр дүн гаргаж харуулмаар байна. 

May be an image of the Oval Office, newsroom and text
Сангийн дэд сайд Б.Хулан
Миний хувьд дэд сайд нарын албан тушаал байх ёстой гэж ЗГ-аас үзсэн учраас энэ шийдвэрийг гаргасан гэж ойлгож байгаа. Мөн бүтээмж, хяналтын менежер гэх мэт 100 гаруй хүмүүсийн албан тушаалыг цомхотгосон учраас тэр ажлуудыг нөхөн хийх, салбар хороо үндэсний хороог ахлан ажиллан салбар дундын уялдаа холбоог хангах гэх мэт олон ажлууд дэд сайдад ирж байгаа юм байна гэж ойлгож байна. Дэлхийн олон улсад дэд сайдын үүрэг янз бүр байдаг. Гэхдээ нийтлэг шинжээрээ дэд сайд нь тухайн эрхэлсэн асуудлаараа сайдыг эзгүйд орлодог, ажлын хэсгүүдэд чиг үүргийн дагуу оролцдог. Монгол Улсын хувьд төрийн нарийн бичгийн дарга яамны үйл ажиллагаагаа илүүтэй хариуцан, төрийн захиргааны чиглэлийн хүн учраас бодлогын асуудлуудаа зангидан ажилладаг. Гэхдээ төрийн нарийн бичгийн дарга сайдын түвшний ажилд орлон оролцдог хэдий ч саналын эрхгүй оролцдог. Ийм учраас хэрэгцээ шаардлага байсан учраас дэд сайдыг томилж байна гэж үзэж байна. Төрийн ажилд туршлага хэрэгтэй учраас өөрийгөө илүү дайчилж, ажлаараа дамжуулан мэддэг чаддаг зүйлээрээ нийгэмдээ хувь нэмэр оруулан ажиллана. Миний хувьд 14 жил мэргэжлээрээ ажилласан. Үүнээс 7 жилийн хугацаанд Монгол Улсдаа, Олон улсын банк санхүүгийн байгууллагад 7 жил ажилласан. Цэцэрлэгээс эхлүүлээд магистраа дүүргэх хүртлээ улсын цэцэрлэг, сургуулиар хүмүүжин боловсрол эзэмшсэн. Би өмнө нь олон улсын банкуудад ажиллаж байхдаа хөрөнгө оруулалтын гэрээн дээр илүү төвлөрч ажиллаж байсан. Өнгөрсөн ЗГ-ын үед хэрэгжсэн ураны хөрөнгө оруулалтын гэрээн дээр санхүүгийн шинжилгээ талаас ажилласан. Ийм учраас эдгээр чиглэлрүү илүү ажиллаасай гэж үүрэг даалгавар өгч байна. Нөгөө талдаа Монгол Улсын Засгийн газар гадаад улсаас босгосон бондууд байдаг. Иймд гадаад өрийн удирдлагын чиглэлээр төвлөрч ажиллаарай гэж байна. Мөн Ерөнхий сайдын дурьдсанаар бол яамдууд дээр илүү хяналт хэрэгжүүлэх чиглэл дээр дэд сайд нарыг ажиллуулах асуудлыг судалж байна гэж хэллээ. Тэгэхээр шийдвэр нь гарах юм бол энэ чиглэл рүү ажиллах юм болов уу гэсэн ойлголттой байна. Өнөөдрийн байдлаар татварын шинэчлэл бол зайлшгүй хэрэгтэй байгаа. Монгол Улсын хувьд албан секторт нийт ажилчдын тал хувь нь ажилладаг. Тэгэхээр ААН ч бай хувь хүн ч бай нийтээрээ бага татвар төлдөг болох буюу суурь баазийг тэлэх шинэлчлэл хийгдэх ёстой гэж хувь хүний зүгээс үздэг. Мэдээж энэ ажил бол нэг өдрийн дотор хийгдэх ажил биш. Тийм учраас нилээн ул суурьтай хийх ёстой ажил гэж бодож байгаа. 

May be an image of text
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн
Дэд сайдын албан тушаал бол төрийн ажлыг тасралтгүй явуулахын тулд тухайн салбарын сайдын ачааллыг үүрч явах ёстой албан тушаал. Дэлхийн улс орнуудын жишгээс харахад нэг сайд хэд хэдэн дэд сайдтай байх тохиолдол байдаг. Хамгийн гол нь тэдгээр дэд сайдууд нь хариуцсан ажлаа хэрхэн яаж хэрэгжүүлж, сайн ажиллах вэ? Гэдэг л чухал байх. Манай улсын хувьд дэд сайдууд өөрсдийн хариуцсан ажилдаа хүч зарцуулан, үр дүн гаргаж, итгэлийг дааж ажиллах ёстой юм болов уу гэж бодож байна. ЭХЗХЯ нь Монгол Улсын макро эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд салбаруудын уялдаа холбоог хангах тэр дундаа аж үйлдвэр, хөдөө аж ахуй гэх мэт бүхий л салбарын харилцан уялдаа холбоог хангаж ажиллах шаардлагатай. Ингэснээр эдийн засгийн өсөлтийг бий болгож ард иргэдийн амьдрал, хөдөлмөрийн зах зээлд бүтээмж нэмэгдэнэ. ЭЗХЯ-ны хэрэгжүүлж байгаа бодлого чиглэлийг бодитоор хэрэгжүүлэхийн тулд хяналт, шалгалтын чиглэлээр тухайлан ажиллана.