Өсвөр насныхан дунд үе тэнгийн дээрэлхэлт, нэгнийхээ бие махбодид халдах үзэгдэл сүүлийн үед нэмэгдэж байна. Тухайлбал, буюу 1-р сарын 3-ны орой нэгнээ “алуурчин” хэмээн маргалдаж, улмаар нэгэндээ гар хүрч буй өсвөр насны охидын бичлэг олон нийтийн цахим сүлжээнд тархсан. Тэгвэл тус асуудлыг 2025 оны 1-р сарын 3-ны өдөр ЦЕГ-аас бүртгэлд авч, шалгалт хийгдэж эхэлжээ.
Өсвөр насныхан гэмт хэрэг үйлдсэн статистик мэдээлэл харвал:
15 нас хүртэлх гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн тоо
2024 онд - 717 хүүхэд
2025 онд - 707 хүүхэд
16-17 насныхан
2024 онд – 847
2025 онд - 742 хүүхэд гэмт хэрэг үйлджээ.
Энэ нь нийт гэмт хэрэг үйлдэгсэдийн 3 хувийг 15 хүртэлх насныхан, 3.5 хувийг 16-17 насныхан эзэлж байна.





