Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна.
Эмнэлэгт 2,666 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 64.7% буюу 1,725 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа нь өмнөх өдрөөс 138 тохиолдлоор нэмэгджээ.
Эрчимт эмчилгээний тасагт 103 хүүхэд эмчлүүлж байгаагаас 49.5% буюу 51 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс хоёр тохиолдлоор нэмэгджээ.
Мөн хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,464 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 65.3% нь буюу 956 тохиолдол байна. Энэ нь өмнөх өдрөөс 386 тохиолдлоор нэмэгджээ.
Томуугийн улирал үргэлжилж байгаа тул иргэд та бүхэн олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүх, бага насны хүүхэдтэй өрхийн гишүүд гаднаас орж ирэхдээ ам хоолойгоо зайлж, гарын ариун цэврийг сахих зэрэг энгийн дадлуудаа хэрэгжүүлэн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийг ЭМЯ-аас анхаарууллаа.





