• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Улаанбаатарт өнөөдөр +22 хэмийн дулаан бол маргаашнаас ихэнх нутгаар сэрүүснэ

Улаанбаатарт өнөөдөр +22 хэмийн дулаан бол маргаашнаас ихэнх нутгаар сэрүүснэ

Өнгөрсөн хоногт Баян-Өлгий аймгийн 6 суманд 0.3-2 мм хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар сэрүүсэж +3…+8 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +9…+14 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр +21...+26 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй, Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, секундэд 13-15 метр хүрч ширүүснэ, өдөртөө +22...+24 градус дулаан байна.

Цаг агаарын төлөв байдлын хувьд  3-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар эрс сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +13...+18 градус, бусад нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан байна.