Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хийж дууслаа. Хуулийн төсөлд “Нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртэй давхацсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлнэ” гэж заасан байсныг өөрчилсөн байна. Тодруулбал Үндэсний их баяр наадам, цагаан сар тухайн 7 хоногийн амралтын өдөртэй давхацсан тохиолдолд дараагийн 7 хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэн амарна гэсэн зохицуулалтыг оруулж байгаа юм.
Байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.





