🔰Монгол Улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч, эх орны хөгжил дэвшлийн бат тулгуур болсон уул уурхай, эрдэс баялгийн салбарт хүчин зүтгэж буй нийт хамт олон, “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүнд багтдаг 18 мянга гаруй ажилтан, албан хаагч, баялаг бүтээгчид, үе үеийн эрхэм хүндэт уурхайчид Та бүхэнд Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 103 жилийн ой, Уурхайчдын баярын мэндийг өргөн дэвшүүлье.
🔰Эх орны газрын хэвлийн баялгийг ард түмнийхээ сайн сайхан амьдралын эх ундарга болгон хувиргах их үйлс нь эрхэм уурхайчид Та бүхний оюун ухаан, мэдлэг чадвар, хичээл зүтгэл, үнэнч хөдөлмөрийн тод илэрхийлэл билээ.
Монгол Улсын Засгийн газар Та бүхний үнэт мэдлэг, туршлагад тулгуурлан сайн засаглалтай, ил тод, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхай, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлж, “Баялагтаа эзэн Монгол” зорилтыг ханган хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж байна.
🔰Эрхэм уурхайчид Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, гэр бүл, үр хүүхдэд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Уурхайчдын яруу алдар бадартугай!





